m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 08:31
48
Чанаргүй зээлийн эзлэх хувь 0.5 болжээ

Монголбанкны гаргасан тайлангаас үзэхэд, ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь өнгөрсөн сарын байдлаар 2.2 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.5 байгаа юм байна. 

Тайлант сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 21.5 хувиар өссөн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.2 хувиар буурсан байна. Түүнчлэн  нийт 63652 иргэн ипотекийн зээлтэй байгаагаас 42772 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 18839 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлд, 2041 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. 

Чанаргүй зээлийн эзлэх хувь 0.5 болжээ

Мөн арилжааны банкууд 0.5-20 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 15.8 жил байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хугацаа өнгөрсөн сарын байдлаар 15.1 жил байна.