m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 08:32
43
Х.Анхбаяр нарын давж заалдах шүүх хурал товлогдлоо

Төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө угааж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан гэх “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарыг шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард болсон юм. 

“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярт 3,6 жилийн ял оноож, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань нарыг гэм буруугүй болохыг нь тогтоож, хэрэгсэхгүй болгосон байна. Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханыг гэм буруутай болохыг нь тогтоосон ч нас барсан учраас хариуцлага тооцох боломжгүй болсон гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ.  Д.Амарсайхан агсан буруутай гэдгийг тогтоосон учир Х.Анхбаярыг ч гэм буруутайд тооцож ийн ялласан гэж өмгөөлөгч нарыг зүгээс үзэж дахин давж заалдахаар болсон аж.

Түүний хувьд 338 хоног хоригдсон учир энэ хугацааг нь тооцож хоёр жил хорихоор болсон байна. Түүнчлэн давж заалдах шатны хурал нь энэ сарын 28-нд Дээд шүүхийн байранд болох тов гарчээ.


Х.Анхбаярын хувьд 338 хоног хоригдсон учир энэ хугацааг нь тооцож хоёр жил хорихоор болсон байна.