m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 08:38
46
ТОП-20 индекс дахин өслөө

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 25-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 21 хувьцаат компанийн нийт 12.570 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын  28 долоо хоногийн хугацаатай 24.961 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 2.525.387.688.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 

ТОП-20 индекс дахин өслөө

Энэ өдөр “А” самбарт 16 компанийн 10.214 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 4,539,688.00 төгрөгийн, “Б” самбарт таван компанийн нийт 2,356 ширхэг хувьцаа арилжигдаж, 24.748.000.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Тус арилжаагаар "Гермес центр" ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 8450 ширхэг үнэт цаас 1.268.620 төгрөгөөр арилжигдсан бол үнийн дүнгээр "Материал импекс" ХК-ийн 1400 ширхэг үнэт цаас 23.940.000 төгрөгөөр арилжигджээ.

Мөн ТОП-20 индекс 14,911.26 нэгж буюу 0.41 хувиар дахин өссөн  үзүүлэлттэй байна.