m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 08:47
125
Өвөрхангай- Музей шинэ өнгө төрхтэйгээр үүдээ нээлээ

Өвөрхангай аймгийн музейн барилга анх 1951 онд ашиглалтад орсон бөгөөд 1966 оноос Орон нутаг судлах музей болон өргөжиж, 1995 оноос зорилго, үйл ажиллагааныхаа хүрээг нэмэгдүүлэн зөвхөн орон нутаг судлах төдийгөөр хязгаарлагдах биш сургалт, танин мэдэхүйн чиглэлээр, орон нутаг, эх орны түүх соёлыг дэлгэрүүлэх соёлын төв болон ажиллаж эхэлсэн юм.

Энэ онд манай улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. Тус тэмдэглэлт ойг тохиолдуулан орон нутгийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Орон нутаг судлах музейг засварлалаа. Засвар шинэчлэлийн ажил өнгөрөгч  гуравдугаар сараас эхлэн хийгдсэн бөгөөд энэ  сарын 21-ний өдөр албан ёсоор ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Байгаль газарзүй, ан амьтан, эртний түүх, угсаатан, сийлбэр, алдар гавьяатны, цэргийн гэсэн танхимуудаас бүрдэж байсан бол энэ удаагийн сэргээн засварлалтаар бурхан шашны танхимыг шинээр нэмсний сацуу ан амьтны танхимд шинэ үзмэрүүдийг нэмсэн байна. Ийнхүү засвар үйлчилгээ хийгдсэнээр өмнө нь тулгамдаж байсан тог цахилгаан, дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэж, ая тухтай орчинд иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдлээ.