m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 08:57
46
"Дорнын чимээ" зохиолчдын уулзалт болов

Дорноговь аймгийн харьяат зохиолч, яруу найрагчдын оролцсон "Дорнын чимээ" уншигч зохиолчдын уулзалтыг аймгийн Төв номын сангийн хамт олон санаачлан аймгийн ЗДТГ, ССАЖГ, БГ, Саран хөхөө театр, Хурмаст тэнгэр төв хамтран Сайншанд хотноо амжилттай зохион байгууллаа.

Уулзалтанд Ардын уран зохиолч Б.Догмид, МУУГЗүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт  Ш.Гүрбазар, МУУГЗүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт  Л.Одончимэд, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Г.Мөнхцэцэг, МЗЭ-ийн болон Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир гэх мэт яруу найрагчдаас гадна “Хурмаст тэнгэр төв”-ийн яруу найрагчид оролцжээ.