m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 09:06
43
Архинд донтсон Гаскойнд “Арсенал” тусаллаа

Архины албадан эмчилгээнд хамрагдаж буй Английн нэрт хөлбөмбөгчин Пол Гаскойны эмчилгээнд Лондоны “Арсенал” клуб 50 мянган фунт-стерлинг хандивлав. “Би “Арсенал”-ын Гари Левинтэй утсаар ярьж, бие сайнгүй байгаагаа дуулгахад тэр хэсэг хугацааны дараа эргэж утасдаад Венгер эмчилгээнд чинь 28 мянган паунд нэмэрлэхийг зөвшөөрсөн. Мөн “Арсенал”-ын зарим тоглогч 22 мянгыг нэмж өгсөн. Харин “Тоттенхэм”-ийн удирдлага надад туслах нь байтугай “Реал”-тай хийх тоглолтын тасалбараа зарах гэж оролдсон нь надад сонин санагдсан” гэж Пол Гаскойн ярьжээ.