m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 09:09
250
Д.Номин-Эрдэнэ: Бид “Хямд үнэ Европ чанарыг хэрэглэгчдэдээ хүргэнэ”

“East west resourceкомпанийн худалдааны менежер Д.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.     

- “Perosбрэндийнхээ талаар танилцуулаач?

- Манай “East west resource” компани Туркийн алдарт Perosбрэндийг Монголд албан ёсоор худалдаалаад хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэхүү брэндийн бүтээгдэхүүн нь дэлхийн 20 гаруй улсад экпортлогддог цэвэрлэгээний иж бүрдэл юм.

Үндэсний бүтээгдэхүүн, улсын үйлдвэр гэж ярьдаг шиг энэхүү бүтээгдэхүүн маань улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай. Туркдээ цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн үйлдвэрүүд олон байдаг ч манай компани улсын үйлдвэрийг нь сонгож Монголдоо оруулж ирж байна.

Мөн зөвхөн гэр ахуй гэлтгүй  албан байгууллага, амралтын газар, эмнэлэг сувилал гэх мэт газруудад зориулагдсан том хэмжээний савлагаатай цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Жишээ нь 5-6 литрийн савлагаатай аяга угаагч, цайруулагч, ариутгагч, гарын шингэн саван гэх мэт цэвэрлэгээнд шаардагдах бүхий л угаалга цэвэрлэгээний бүтээгдэхүүгийг  худалдаалж байна.

- Бүтээгдэхүүнийхээ давуу тал болон онцлогоос уншигчдад сонирхуулна уу?

- Бүтээгдэхүүн болгон нь монгол тайлбартай. Өөрөөр хэлбэл энэхүү бүтээгдэхүүнийг хэрхэн яаж, юунд хэрэглэх талаар бүгдийг нь монгол хэлээр тайлбарласан нь хэрэглэгч болоод гэрийн эзэгтэй нарт хэрэглэхэд хялбар болж байгаа юм. Мөн цэвэрлэгээний бүтээгдэхүүнээс гадна “Gismo” хүүхдийн живхийг худалдаалж  байна. Энэхүү живхний давуу тал нь даавуун артай,  шингээлт сайтай, хүүхдийг шөнөжин хуурай байлгах нөхцөлийг бүрдүүлсэн болно.

-Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгаа дээр хэр анхаарч ажиллаж байна вэ. Үнийг нь бас хүмүүс сонирхож байгаа байх?

-Мэдээж Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Тухайн бүтээгдэхүүнд хийсэн бүх шинжилгээний бичиг нь байдаг. Одоогоор ямар нэг гомдол гараагүй. Манай байгууллага  “Хямд үнэ, Европ чанар” гэсэн уриагаа эрхэм зорилгоо болгон ажилладаг байгаа.  Гэхдээ мэдээж хямд байлаа гээд чанар муу байна гэсэн үг биш. Одоо 300 гаруй компанитай гэрээтэй ажиллаж, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Үүнээс гадна үнийн хувьд бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад  харьцангуй хямд байгаа нь давуу тал юм.

- “Peros”-ийг худалдан авахыг хүссэн хэрэглэгчид хаанаас авч болох бол?

Манай бүтээгдэхүүнийг “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Everyday”, “Сансар” “Боса” зэрэг сүлжээ дэлгүүрүүдээс авч болно. Манай нэрийн дэлгүүр “Нарантуул” худалдааны төвийн ард шинээр нээгдсэн “Шилэн зах”-ын хоёр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн “Нарантуул”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Баянзүрх” гэсэн бүхий л томоохон захуудаар давхар худалдаалж байгаагаас гадна мөн манай бүтээгдэхүүнийг сонирхсон хувь хүн, албан байгууллага борлуулалтын албаны 89407583, 89407587 дугаарт холбогдож захиалга өгөх боломжтой.