m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 09:12
44
Хамтарсан зөвлөгөөн боллоо

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд Улаанбаатар хотын Цагдаагийн газраас салбар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион  зохион байгууллаа.

Зөвлөгөөнд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг бүхий алба хаагчид, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, гэр бүл судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцсон байна.