m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 00:27
39
Месси Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч

Хэдхэн хоногийн өмнө “Севилья”-гийн хаалгыг хет-трикээр мялааж, Ла лигийн бүх цаг үеийн мэргэн буучийн (253 гоол) алдрыг хүртсэн “Барселона”-гийн довтлогч Лионель Месси бас нэгэн дээд амжилтын эзэн болоо. Каталоны баг урд шөнө Аваргуудын лигийн хэсгийн тавдугаар тойргийн хүрээнд Киприйн “АПОЭЛ”-ийн талбайд зочлон тоглоход аргентин довтлогч дахин гурван бөмбөг оруулснаар тус тэмцээний бүх цаг үеийн шилдэг довтлогчоор тодорлоо. Тэрбээр Аваргуудын лигт нийтдээ 74 гоол оруулсан (энэ улирлын хувьд таван тоглолтод долоон бөмбөг) амжилтаар Рауль (71)-ыг ардаа орхилоо. Одоо тоглож буй хөлбөмбөгчдөөс Месситэй хамгийн ойрхон яваа нь "Реал"-ын Криштиану Роналду юм. Тэрбээр Аваргуудын лигт 70, Евроцомын тэмцээнүүдэд 73 бөмбөг оруулсан амжилттай аж.