m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 00:38
35
Эболагаас урьдчилан сэргийлэх сургуулилалт болно

Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой Комиссын ажлын хэсгийн ахлагч Н.Удвал Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Хил хамгаалалтын алба, Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар ярилцжээ. .

Ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ирэх сарын 03-ны өдөр Буянт-Ухаа хилийн боомт дээр Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх үзүүлэх сургуулилтыг зохион байгуулахаар болжээ.