m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 01:25
39
Цэргийн шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл удахгүй тодорно

Батлан хамгаалах судлал болон цэргийн зэвсэглэл, техник технологийн чиглэлээр 2014 онд туурвин бүтээсэн шилдэг бүтээл шалгаруулах ажлыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон Цэргийн шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах комисс хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ оны Шилдэг бүтээлийн эзэн эрдэмтэн, судлаачдыг энэ сарын 28-ны өдөр тохиох  “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-өөр тодруулан шагнал гардуулах ажээ.

Манай эрдэмтэн судлаачдаас энэ жилийн шалгаруулалтад “Батлан хамгаалах судлал”-ын чиглэлээр зургаа, “Цэргийн зэвсэглэл, техник технологи”-ийн 11 бүтээл, нийт 17 бүтээл ирүүлсэнээс журамд заасан шаардлага хангаагүй, хугацаа хэтэрсэн зэрэг шалтгаанаар гурван бүтээлийг буцааж, бусдыг хэлэлцсэн байна.

Өмнөх оныхоос 3.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Энэ жил Цэргийн зэвсэглэл, техник технологийн чиглэлээр анх удаа хамгийн олон буюу 11 бүтээлийг шалгаруулалтад ирүүлсэн нь өмнөх жилийнхээс даруй 3,5 дахин өссөн үзүүлэлт юм байна. Мөн бүтээлээ ирүүлсэн судлаач, эрдэмтэд анх удаа өөрсдөө бүтээлээ комисст илтгэл тавьж, хэлэлцүүлсэн бөгөөд зарим бүтээлтэй үйлдвэрлэл дээр нь очиж танилцан, үнэлэлт дүгнэлт өгснөөрөө онцлогтой байлаа.

Анх удаа Зэвсэгт хүчний 011, 013, 189 дүгээр ангиудаас зэвсэглэл, техник технологийн бүтээлүүд ирсэн бол компьютерийн програмыг зохиож ирүүлсэн нь ч анхны тохиолдол байсан юм.