m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 01:25
60
Сурагчдад байгаль орчны чиглэлээр сургалт явууллаа

БОНХЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн экологич багш нар өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Лүн суманд ажиллаад иржээ. Тэд Монгол төрийн нэрт зүтгэлтэн Тэргүүн сайд Да лам Г.Цэрэнчимэдийн нэрэмжит ЕБС-ийн 380 гаруй сурагчдад байгаль орчны тулгамдаж буй асуудал, тэр дундаа усны бохирдол, хог хаягдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар сургалт явуулсан аж.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь байгууллага хамт олны захиалгаар тухайн байгууллагуудад очиж сургалт зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалтыг сумын ЗДТГ болон сургуулийн удирдлагуудын хүсэлтээр явуулжээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн хамт олон бага ангийн сурагчидаа “Хоггүй сургууль хамт олон болох” гэсэн зорилго тавиад байгаа гэнэ.