m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 01:28
47
Шүүгч нарт зориулсан сургалт үргэлжилж байна

Тахарын ерөнхий газар нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд шүүгч, шүүхийн ажилтнуудад зориулсан сургалтыг дэс дараатай зохион байгуулж байна. Аливаа гамшиг осол, өөртөө болон бусдын эрүүл мэнд, амь насанд  учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалтыг шүүгч, шүүхийн ажилтнуудад явуулж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд Тахарын алба нь Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагатай хамтран 10 тойргийн шүүхийн шүүгч, шүүхийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулан ажилласан. Харин 11 дүгээр сард 10 дугаар тойргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч, шүүхийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.