m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 01:42
77
Дундговь: Аймгийн гадаад харилцаа өргөжиж эхэллээ

Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу гадаад улс орнуудтай уламжлалт харилцааг өргөжүүлж, салбар бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх  чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээнүүдийг  зохион байгуулж байгаа аж.  Энэхүү ажлын хүрээнд аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэ, ИТХ-ын дарга С.Буджав болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Чех болон Словак улсуудад туршлага судлах аялалыг зохион байгуулж байна. Аяллын хүрээнд ХАА фермер, ундны усан хангамж, өвлийн хүлэмжийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн туршлагаас судалж улмаар Словак улсын Долны Кубин хоттой боловсрол, эрүүл мэнд, ХААН чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулах гэнэ.