m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 01:52
46
Гадаад зээлийн үлдэгдэл 3,911.5 тэрбум төгрөг болжээ

Монгол Улсын Засгийн газар олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас нийт 2.876.6 сая ам.долларын гадаад зээлийг авч ашиглан үүнээс 1362.6 сая ам.долларын буцаан төлөөд байгаа хэмээн Сангийн яамнаас мэдэгдлээ. Түүнчлэн энэ оны гуравдугаар улирлын гүйцэтгэлээр гадаад зээлийн үлдэгдэл 2,121.1 сая ам.доллар буюу 3,911.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж.

Гадаад зээлийн үлдэгдэл 3,911.5 тэрбум төгрөг болжээ

Мөн Засгийн газрын гадаад өрийн үлдэгдлийн 3.0 хувийг Олон Улсын Валютын сангийн зээл, 27.9 хувийг АХБ-ны зээл, 21.7 хувийг Дэлхийн банкны зээл, 1.6 хувийг Нордикийн хөгжлийн сангийн зээл, 1.0 хувийг хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээл, харин 42.8 хувийг гадаад улс  орнуудаас авсан зээл эзэлж байна.

Тодруулбал, Монгол Улс гадаад улс орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээлээ нийгэм, эдийн засгийн ямар салбарт түлхүү ашиглаж байгааг салбараар нь харвал хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан гадаад зээл нь санхүүгийн салбар (13.0 хувь), эрчим хүчний салбар (13.2 хувь),  зам тээврийн салбарт (25.3 хувь) түлхүү ашиглагдаж байгаа аж. Мөн орон сууц, нийтийн аж, ахуйн салбарт нийт зээлийн 8.1 хувь нь ашиглагдаж байгаа юм байна.