m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 01:56
54
“Гангар хун-2014” цомын эздийг тодруулна

Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр Улаанбаатар хотод амьдарч буй нутгийн уугуул иргэдийнхээ дунд шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн цэнгүүнийг ирэх сарын 12-ний өдөр “Чингис” зочид буудлын “Өргөө” ресторанд зохион байгуулахаар товлоод байгаа бөгөөд энэ үеэр “Гангар хун” цомын эздийг тодруулах үйл ажиллагааг явуулах юм.Сүхбаатар аймгийн бахархалт шувуугаар нэрлэсэн энэхүү цомыг зургаан төрлийн номинацийн эздэд гардуулах бөгөөд шалгаруулалтад Сүхбаатар аймгийн уугуул болон суугуул иргэд оролцож, өөрийгөө болон өөр бусдын нэрийг дэвшүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгаас гаралтай, 2014 ондоо тухайн салбартаа ажлын үр дүн, амжилт бүтээлээрээ манлайлан, нутгийн нэрийг өндөрт өргөж байгаа салбар, салбарын манлайлагч шилдгүүдийг шалгаруулах юм байна.