m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 02:09
96
Хөгжлийн банкны үнэт цаасны үлдэгдэл 580 сая ам.долларт хүрчээ

Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны үнэт цаасны үлдэгдэл 580 сая ам.доллар буюу 1,066.8 тэрбум төгрөгт хүрсэн талаар Сангийн яам мэдээлэв. Тодруулбал, Монгол Улсын энэ оны төсвийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу энэ оны төсвийн жилд шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаасны үлдэгдэл 1,400.0 тэрбум төгрөг байна. Мөн Засгийн газрын үнэт цаасны арилжааны хоёрдугаар улирлын хуваарийн дагуу 440.0 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэт цаас арилжаалах бөгөөд үүний 310.0 тэрбум нь ондоо эргэн төлөгдөх, 130.0 тэрбум нь он дамжих үнэт цаас байгаа аж. Засгийн газрын зүгээс Монголбанктай хамтран үнэт цаасны арилжааны шинэ системийг нэвтрүүлэн арилжааг тогтмол явуулж эхэлсэн бөгөөд зах зээлийн тогтолцоонд шилжиж, арилжааг нээлттэй явуулах болсон.

Хөгжлийн банкны үнэт цаасны үлдэгдэл 580 сая ам.долларт хүрчээ

Дашрамд дурдахад, Засгийн газрын үнэт цаасыг тогтмол арилжаалж, зах зээлийн идэвхитэй байдлыг хадгалан хөгжүүлсэнээр өгөөжийн муруй буюу зах зээлийн жишиг хүүгийн түвшинг тогтоох ач холбогдолтой. Энэ нь тухайн улсын мөнгөн тэмдэгтийн эрсдэлгүй хүүгийн түвшин болж бусад санхүүгийн болон өрийн хэрэгслийн суурь хүү болдог учир хөрөнгийн зах зээлийн хөгжилд маш том давуу тал болдог аж.