m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 02:15
62
Үндэсний статистикийн хорооноос шалгалт хийжээ

Үндэсний статистикийн хорооны даргын нэрэмжит хамтарсан шалгалтыг аймгуудад хийсэн байна. Тодруулбал,  Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Б.Бадамцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 17-ноос 21-ний  өдрүүдэд Өмнөговь аймагт, Дэд дарга Б.Эрдэнэсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд хийжээ.

Түүнчлэн Дархан-Уул аймагт Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн хэрэгжилт, статистикийн салбарын үйл ажиллагаа, анхан шатны нэгж /аймаг, сум, баг/-ээс цуглуулж байгаа албан ёсны статистикийн мэдээллийн хамралт, үнэн, бодит байдалд үнэлгээ хийж, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилготойгоор зохион байгуулж явуулсан гэдгээ мэдэгдлээ.