m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 02:16
85
Шог зураач олон улсын наадмаас таван шагнал хүртжээ

Олон улсын шог зураачдын нийгэмлэгээс 23 дахь удаагаа зохион байгуулсан наадмаас зураач Ч.Ганбаатар таван шагнал хүртжээ.

АНУ-ын Невада мужийн Рено хотод энэ сарын 16-21-ний хооронд болсон чуулганд 250 гаруй зураач оролцсон байна. Ч.Ганбаатар шилдэг өнгөний гүйцэтгэл, хэтрүүлэгтэй хэв маяг, Исмайл Ролданы нэрэмжит шагнал болон Себастиан Крүгэрийн нэрэмжит “Хүндэт зочин” шагналын эзэн болж, шилдэг арван уран бүтээлчийн дөрөвдүгээрт орсон байна.

Дашрамд дуулгахад, тэрбээр ирэх сард Америкийн Денвер хотод зураач М.Цогтсайхантай хамтран үзэсгэлэн гаргах аж.