m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 02:19
79
Хилийн аюулгүй байдлын асуудлаар чууллаа

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагаас “Хилийн аюулгүй байдал ба шилжилт хөдөлгөөний асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд манай улсаас  Гаалийн ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.

Гаалийн улсын байцаагч Д.Цэндсүрэнгийн “Хилийн аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөний эрсдэлийн дүн шинжилгээ: Монгол Улс” сэдвээр илтгэл тавьжээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 17-21-ний өдөр Тажикистан Улсын Душанбе хотод боллоо. “Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага”-ын Тажикистан Улсад байрлах “Хилийн удирдлагын коллеж” нь хилийн судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэхийн тулд хилийн аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудалд эрдэмтэн, судлаачид, хилийн хяналтын байгууллагууд хэрхэн хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох боломжийг олгох зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж,  гишүүн 57 орноос 21 орны 30 төлөөллийг оролцуулсан.

Улс орнуудын хилийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал хурцаар тавигдаж буй энэ үед хил, гааль, цагаачлалын албаны ажилтнууд болон судлаачдад хилийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хийгдсэн онол, практикийн судалгаатай холбоотой асуудлуудаар харилцан мэдээлэл солилцох боломж олгох, хилийн хяналтын шинэлэг арга барилд суралцах, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход эрдэм шинжилгээний хурлын зорилго оршсон аж.