m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 02:19
49
Өрийн багцын 47.6 хувийг ам.доллараар төлнө

Сангийн яамны гаргасан тайлангаас харахад, Засгийн газрын гадаад валютаар илэрхийлэгдэх өрийн багцад эзэлж байгаа валютын нөлөөллийг авч үзвэл евро 4.2 хувь, иен 13.0 хувь, ам.доллар 47.6 хувь, зээлжих тусгай эрх 31.8 хувь, бусад валют 3.5 хувийг эзэлж байгаа юм байна.

гадаад валютаар илэрхийлэгдэх өрийн багцын 47.6 хувийг ам.доллар эзэлж байна

Зээлийн дийлэнх хувийг бүрдүүлж буй эдгээр валютуудын ханшны өөрчлөлтөөс гадаад зээлийн төлбөрт үүсэх эрсдэл шууд хамааралтай байна гэж шинжээчид үзэж байгаа аж.

Түүнчлэн Засгийн газрын зүгээс энэ онд гаргасан урт хугацаат үнэт цаасанд 68.8 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн ба нийт үнэт цаасны үндсэн төлбөрт 1043.7 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд үнэт цаасны үлдэгдэл III улирлын байдлаар 2,322.4 тэрбум төгрөг байна.