m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 02:26
83
Хятадуудад тамхины хэрэглээг бууруулахыг хичээж байна

БНХАУ тамхины хуулиндаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Тамхины шинэчилсэн тогтоолын дагуу эрх баригчид олон нийтийн байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон спортын төвүүдэд тамхи татахыг хориглох аж. Харин соёл амралтын болон жуулчдын үзвэр үйлчилгээний газрууд тусгай тамхины талбайтай байх гэнэ. Түүнчлэн тамхи үйлдвэрлэгчдэд тамхины хайрцган дээр тусгай тэмдэг  байршуулахыг шаардах ажээ. 

АНУ-ын хүн амтай тэнцэх тамхичидтай Хятад тамхины хэрэглээгээ бууруулж чадах уу?

БНХАУ нь тамхины үйлдвэрлэл болон хэрэглээгээр дэлхийд тэргүүн эгнээнд жагсдаг юм. Тус улсад АНУ-ын хүн амтай эн тэнцэх хэмжээний буюу 300 гаруй сая тамхичид байдаг байна. Тамхины хоронд ойролцоогоор  740 сая иргэн өртдөгөөс  180 сая нь хүүхэд  гэнэ. Хамгийн хачирхалтай нь тус орны хэд хэдэн дунд сургуулиуд тамхины үйлдвэрийн нэртэй байдаг байна. 

Ойролцоогоор 740 сая иргэн үүнээс 180 сая нь хүүхэд дам тамхидалтын хохирогчид гэнэ

Энэ оны нэгдүгээр сард Хятадын эрх баригчид цэцэрлэг, боловсролын газруудад тамхины хорио тавьсан юм. Хятад улс ДЭМБ-ын тамхины хорионы тухай гэрээнд 2005 онд гарын үсэг зурсан. Тус гэрээний дагуу 2011 онд Хятадын Засгийн газар олон нийтийн хэрэгслээр тамхи сурталчилахгүй үүрэгтэй байсан ч ДЭМБ-ын шаардлагыг биелүүлээгүй аж.