m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 02:39
50
Хөрөнгө оруулалтын санхүүжилт 59.8 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын энэ оны хөрөнгө оруулалтын тодотгосон төлөвлөгөөнд нийт 1,135.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн салбарын яамнаас мэдэгдсэн байна. Үүнээс энэ сарын 25-ны өдрийн байдлаар 678.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 59.8 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна.

Хөрөнгө оруулалтын санхүүжилт 59.8 хувийн гүйцэтгэлтэй байна

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад 40.0 сая төгрөг төсөвлөснөөс 39.7 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, Хүний эрхийн үндэсний комиссын даргад 105.0 сая төгрөг төсөвлөснөөс 104.9 сая төгрөгийн аснхүүжилт хийгдсэн бол УИХ-ын даргад 2,740.0 сая төгрөг төсөвлөснөөс тайлант хугацаанд ямар ч санхүүжилт хийгдээгүй байна.