m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 02:50
60
Дутуу төрсөн нярайд зориулсан нэмэлтийг хэрэглэхгүй байхыг анхааруулав

АНУ-ын "Solgar ABC Dophilus powder" нэмэлт бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж эхэлсэн байна. Уг бэлдмэлийг насанд хүрэгчид болон хүүхэд, тэр дундаа дутуу төрсөн нярайд зориулсан пробиотик бүтээгдэхүүн болгон хэрэглэдэг аж. 

Энэ нэмэлт бүтээгдэхүүнээс эмгэг төрүүлэгч Rhizopus Oryzae мөөгөнцөр илэрсэн бөгөөд хүний арьс, дотор эрхтнийг гэмтээж улмаар үхэлд хүргэх аюултай юм. Нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүн хордлого авч нас барсан тохиолдол өнгөрсөн аравдугаар сард АНУ-д гарсан байна. Нэмэлтийг АНУ-ын нийт нутаг дэвсгэр, Их Британи, Израил улсын зах зээл болон цахим ертөнцөөр нэлээд хэмжээгээр борлуулж байжээ. 
Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын Холбооны алба мэдээлэл хийж уг бүтээгдэхүүнийг цахим ертөнцөөр дамжуулан худалдан авч хэрэглэхгүй байхыг иргэддээ анхааруулжээ. "Solgar ABC Dophilus® Powder" нэмэлт нь ОХУ-ын холбогдох байгууллагын бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй, худалдан борлуулах эрх аваагүй юм байна. Иймд Мэргэжлийн хяналтны ерөнхий газраас цахим худалдаагаар дамжин манай улсад зарагдаж буйг үгүйсгэхгүй тулд ийм бэлдмэл авсан хэрэглэгчдийг хэрэглэхгүй байхыг сануулав. 
Нэршил : Solgar ABC Dophilus® Powder. жин 50 гр
Бүтээгдэхүүний код : 0 33984 00010 0
Багцын дугаар : 074024-01R1, 074024-01, 074024-02
Хугацаа : 31.07.2015