m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 03:39
47
“Монгол цэргийн музей”-г үзүүлнэ

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 03-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Тус өдрийг НҮБ-аас “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

 Энэхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийн хүрээнд Соёл, спорт аялал жуулчлалын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яамтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 2014 он 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цагт “Монгол цэргийн музей”-г үзүүлэх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.