m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 03:45
76
Өнгө мөнгөний орчлон хэрхэн мухардалд орохыг харуулна

“LVA” энтертайментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны кино баасан гараг буюу энэ сарын 28-ны өдөр нээлтээ хийнэ. Хүн хүний харилцаа, эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг "Мухар гудамж" харуулах гэнэ.

Киноны гол дүрд, жүжигчин Д.Лхагва, Ц.Цэрэнболд, МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Равдан, Ж.Дарамсүрэн болон дуучин, жүжигчин Дулма Сунрапова ОХУ-ын Буриад улсаас уригдан тогложээ.