m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 04:16
36
МАНАН-гийнхан Засгийн газарт хамтрах асуудлаар уулзана

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай бүх нам, эвслийн бүлгүүдэд хамтран ажиллах саналыг өнгөрсөн даваа гарагт хүргүүлсэн. Тэгвэл УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ажлын хэсгийнхэн өнөөдөр Төрийн ордонд анхны зөвшилцөх уулзалтаа хийх гэж байна. АН-ын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг ахлаж байгаа бол МАН-ын бүлгийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Су.Батболд тэргүүлж байна.