m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 04:37
136
Ц.Оюунгэрэл сайд М.Тулгатай уулзахаар Хорих ангийг зорьжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг АТГ-аас "Нүүрс" гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж байгаа. Өнгөрсөн сарын 29-ний орой Л.Гансүхийг батлан даалтад гаргасан юм.

Тэгвэл түүнтэй хамт шалгагдаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг эмнэлгээс хорих 461 дүгээр анги руу шилжүүлсэн билээ. Түүнийг батлан даалтад гаргахгүй гэх шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа юм байна.

Харин түүний ар гэрийнхэн нэлээд гомдолтой байгаа бөгөөд хүүг нь батлан даалтад гаргахаар хүнд өвчингүй хэмээн оношилсон тул “Сонгдо” эмнэлгийг шүүхэд өгөхөө ч мэдэгдээд байгаа. Түүнчлэн  УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Ц.Оюунгэрэл нарт хүсэлт гаргасаны дагуу өчигдөр С.Ганбаатар гишүүн М.Тулгын ар гэрийнхэн болон өмгөөлөгчийнх нь хамт цагдан хорих 461-р ангид очиж, түүний биеийн байдалтай танилцсан аж. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тус ангид хоригдож буй М.Тулгатай уулзахаар явжээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тус ангид хоригдож буй М.Тулгатай уулзахаар явжээ.