m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 04:37
88
Матвей Матвеевич Гершевичийг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Бүгд найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга Матвей Матвеевич Гершевич тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод бараалхсан.

Уулзалтын дараа Mонгол Оросын болон Монгол Буриад Улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн, бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Оросын Холбооны Улсын Бүгд найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга, Оросын Холбооны Улсын иргэн Матвей Матвеевич Гершевичийг Алтан гадас одонгоор шагнасныг З.Энхболд гардуулав.