m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 04:38
41
Хотын үндсэн дүрмийг батлах хороог томиллоо

Нийслэлийн Засаг дарга “Хотын үндсэн дүрмийг батлах ажлыг зохион байгуулах тухай” А/974 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг эхлүүлэхээр боллоо.  

Налайх хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд, Багануур хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооны даргаар  тус дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргалыг тус тус томилж, хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа.
Энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, Зохион байгуулах хороонд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.