m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 05:05
44
Өвлийн улиралд жингээ хэрхэн хасах вэ

1. Өдөрт 2 удаа алхаж бай

Алхалт бол хамгийн эрүүл бөгөөд амар дасгалын нэг. Өвлийн хүйтэнд гүйж даарах хэрэггүй. Зүгээр л алхаагаа түргэсгээрэй. Өдөрт 2 удаа алхах нь таны бүх булчинг ажиллуулах юм. Ингэснээр та хөдөлгөөний дутагдалд орохгүй, илчлэг ихээр шатааж чадна. 

 

 

2. Цасан спортоор хичээллэх

Та өдөр бүр биш ч гэсэн мөс, цасан дээр гулгаж мөн хажуугаар нь эрүүл агаарт гарч байгаарай. Цанаар гулгаснаар та багадаа 400ккал, ихдээ 1000ккал шатааж чадна.

 

 

3. Мэдээж фитнесс

Та хүйтэнд дургүй бол тав тухтай, дулаан газарт фитнессээр хичээллээрэй. 

 

4. Дасгалын бичлэг үзэх

Та гэрээсээ гарахыг хүсэхгүй бас фитнесст явахыг хүсэхгүй байвал тураах цуврал бичлэгүүдээс сонгоод дагаад хийгээрэй. 

 

5. Бүжгийн ангид бүртгүүлэх

Чөлөөт бүжиг, латин америк бас зумба гээд олон сонголт бий. Та эрч хүчээр дүүрэн аргаар турахыг хүсэж байвал бүжгийн анги танд гайхалтай сонголт болж чадна.