m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 05:22
134
Б.Энх-Амгалан: 1900-1950 брэнд болж чадсан

Мэдээллийн лавлах 1900-1950 үйлчилгээг мэдэхгүй хүн гэж үгүй. Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангасан төгс үйлчилгээ үзүүлдэг тус хамт олны есөн жилийн ой өнөөдөр тохиож байна. Тасралтгүй үйл ажиллагаатай хамт олонг удирдаж буй  захирал Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Юуны өмнө танай хамт олонд баярын мэнд хүргэе?

-Баярлалаа.

-Мэдээллийн лавлах 1900-1950 гэсэн дугаар олны танил болжээ. Энэ нь та бүхний ажилтай салшгүй холбоотой гэдэгт эргэлзэх зүйл алга?

-Манайх 2005 онд байгуулагдсан. Бид мэдээлэл харилцаа холбооны салбарт мэдээллийн утасны лавлах үйлчилгээг нэвтрүүлээд есөн жилийг үдлээ. Бид олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг, цаг хугацаа алдалгүй шуурхай, үнэн бодит, 24 цагаар хүргэхийг хичээн ажилладаг.

-Танайхаас бүх төрлийн мэдээлэл авч байгаа нь хамгийн том давуу тал гэдгийг олон хүн хэлдэг?

-Манай амжилтын цөм нь хэрэглэгч юм. Манай лавлах үйлчилгээнээс  Монгол Улсын төрийн бүх байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл, байршил, харилцах утас, үзвэр үйлчилгээний хуваарь, ханш, цаг агаарын мэдээ, олсон гээсэн бичиг баримт, тухайн өдрийн үйл явдал, хувийн компанийн мэдээлэл гээд хүссэн зүйлээ нэг дороос авах боломжийг бид бүрдүүлсэн. Ингэснээр мэдээллийн лавлах 1900-1950 брэнд болж чадсан. Түүнчлэн мэдээллийг баталгаажуулж, иргэнд үйлчилгээгээ ойртуулахын тулд мессежтэй болсон нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн ажил боллоо.

-Та бүхний үзүүлж буй үйлчилгээ бүхэнд хүмүүс талархалтай байдаг. Та бүхний цаашдын зорилго юу вэ?

-Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган  ажиллахыг бид цаг ямагт зорилгоо болгон ажилладаг. Тиймээс датад суурилсан үйлчилгээг ирэх жилд хэрэгжүүлэх болно. Манай мэдээллийн лавлахыг сонгон үйлчлүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлж, баярын мэнд хүргэе. Амжилттай ажиллахад байнга дэмждэг Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын цахилгаан холбоо компани, үүрэн холбооны оператор компаниудад ажлын амжилт хүсэн, талархал илэрхийлье.