m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 05:36
50
МАН зөвшилцөхөд бэлэн гэв

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа Засгийн газарт хамтарч ажиллах саналыг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлээд байгаа. Одоогоор МАН-ын бүлэг уг асуудалд тодорхой хариу өгөөгүй ч энэ баасан гарагт болох бага хурлаараа эцэслэн шийднэ хэмээн мэдэгдсэн. Тэгвэл МАН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн ахлагч Су.Батболд хэлэхдээ ”МАН зөвшилцөхөд бэлэн. АН-ынхан шуурхай бус, ажилд хойрго хандаж байна” гэлээ. Харин АН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн ахлагч С.Батчимэг ямар асуудал хэлэлцэх эсэхээ хараахан шийдвэрлэж, дарааллыг нь гаргаж амжаагүй байгаа юм байна. Учир нь тэрбээр ажлын хэсгийн ахлагчаар өчигдөр томилогдсон юм. Хэрэв АН-ынхан ажлаа шуурхайлах юм бол МАН тэдэнтэй хэлэлцээр хийхэд бэлэн байгаа аж.