m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 05:46
42
Эрүүл мэндийн сайн дурын ажилчдыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж буй эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 100 гаруй эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн санаачлан хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулж, санал бодлоо солилцжээ.

Орчин үед эрүүл мэндийн талаар дэлхий нийтэд баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд чиглэж байсан хуучны арга, ажиллагаанаас хүн рүү чиглэсэн, хүний эрүүл мэндийг дэмжихэд чиглэх болжээ. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өдөр тутмын зөв амьдралын зуршил, мэдлэг, дадлыг бий болгох хэрэгтэй бөгөөд ингэж чадвал нийгмийн болоод хувь хүний эрүүл мэндийн цогц асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Энэ үүднээс Эрүүл мэндийн яам эрчимтэй шинэчлэлийн бодлогоо боловсруулж иргэндээ чиглүүлэхээр болсон. Түүнчлэн энэ онд зарим бүтээлч ажлуудыг эхлүүлсэн бөгөөд “Эрүүл мэндийн довтологоо” арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлж байна.