m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 05:57
75
Ашигт малтмал олборлогч 48 аж ахуйн нэгжийг шалгав

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх элс, хайрга, тоосгоны шавар олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Энэ хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч 71 аж ахуйн нэгж хамрагдахаас 21 нь олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй, хоёр тусгай зөвшөөрлийн талбай цуцлагдсан байжээ.  Шалгалтад тоосгоны шавар олборлогч 21 аж ахуйн нэгж, хайрга олборлогч 22 аж ахуйн нэгж, элс олборлогч таван аж ахуйн нэгж нийт 48 тусгай зөвшөөрөл эзэмшигч хамрагдсан.

 Удаа дараа зөрчил гаргасан “Шижир хайрга” ХХК-ийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоов

 Шалгалтын хүрээнд зөрчил бүхий 34 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага хүргүүлсэнээс 28 аж ахуйн нэгж биелэлт ирүүлсэн бөгөөд “Ашигт малтмалын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг зөрчсөн 16 аж ахуйн нэгжид 11364,0 төгрөгийн, нэг албан тушаалтанд 400.00 мянган төгрөгийн торгууль, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтын дагуу нэг аж ахуйн нэгжид 4800,0 мянган төгрөгийн, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16.2 дахь хэсгийн дагуу 4800,0 мянган төгрөгийн, “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтын дагуу нийт таван аж ахуйн нэгж,  58 иргэнд 29688,0 мянган төгрөгийн, Барилгын материалын тусгай зөвшөөрлийн эрх аваагүй, бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажуулалтад хамруулаагүй, технологийн заавар боловсруулж мөрдөөгүй есөн аж ахуйн нэгжид “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 13384,0 мянган төгрөгийн, “Галын аюулгүй байдлын тухай” хуулийн 15, 16 дугаар зүйлийг зөрчсөн “Хэлтрэгэ” ХХК, “Сатурнпрогресс” ХХК, “Хасгуа” ХХК, “Чандмань Эрхүүд” ХХК-иудад “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 25.1 дэх хэсгийн дагуу нийт  сая төгрөгийн нийт 60436,0 мянган төгрөгийн торгууль ногдуулан бүрэн барагдуулж  ажиллажээ.

Эргүүл, хяналт шалгалтын явцад удаа дараа зөрчил гаргасан “Шижир хайрга” ХХК-ийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, зөрчлийн газраас зугтаасан улсын сери дугаар бүхий долоон машины жолооч нарыг саатуулж арга хэмжээ авах тухай албан бичгийг Нийслэлийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газарт хүргүүлсэн байна.