m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 06:44
50
Энэ хайрыг эхлүүлэх нь зөв үү
1. Түүнийг та хэр сайн мэдэх вэ? 
Хэн нэгнийг бүрэн таних хүртлээ бүү итгэ гэсэн үг ч байдаг. Түүнийг танихыг хүсвэл түүний гэр бүлдээ хэрхэн ханддагийг сайн ажигла. Тэр ямар гэр бүлээс гаралтай вэ? Гэр бүлийнхэн нь ямар харьцаатай вэ гэх мэт.
2. Тэр миний нууцыг хадгалж чадах уу?
Таны нууцыг хадгалж чадахгүй, үргэлж хэн нэгний чихэнд хүрчихдэг бол түүнтэй нүүр тулан сайн ярилцах хэргтэй. Таны нандин нууцыг хадгалж чадахгүй хүн итгэлийг тань мөн адил хадгалж чадахгүй.
3. Энэ хүн ирээдүйд өөрчлөгдөх үү? 
Энэ асуултанд маш сайн бодож байж хариу хэлэх хэрэгтэй. Учир нь та ирээдүйд болзож байгаа залуутайгаа л гэрлэнэ шүү дээ. 
4. Таныг байгаагаар тань хайрладаг уу?
Тэр таныг өөрчлөгдөөсөй гэж хүсдэг бол хайрыг эхлүүлэх дэмий л болов уу. Өөрийг тань байгаагаар нь хайрладаг хүн хэрэгтэй болохоос ингэж тэгж өөрчилье гэж бодох хүн хэрэггүй.
5. Тэр гэр бүлээсээ зугтдаг уу?
Баярын өдрүүдийг хэлэх гэсэнгүй, харин өдөр бүр. Өдөр бүр биш юм аа гэхэд хэд хэдэн удаа бол найдваргүй хүн шүү гэж хэлье. Ийм хүмүүс яг тусдаа гарахдаа өөрчлөгддөг юм.