m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 06:47
56
Дорноговь аймагт гэр бүлийн зөвлөгөөн болно

Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх Дорноговь аймгийн стратеги төлөвлөгөө /2011-2015/, Гэр бүлийг дэмжих жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1.2.8 дугаар заалт, Иргэдийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд аймгийн Гэр бүлийн зөвлөгөөнийг энэ сарын 28-нд Сайншанд суманд зохион байгуулахаар төлөвлөжээ. Зөвлөгөөнд сум бүрээс малчин, ажилчин, төрийн албан хаагчдын төлөөлөл гурван гэр бүл, Нийгмийн бодлогын мэргэжилтэн нийт 100 хүн оролцоно.

Зөвлөгөөний үеэр гэр бүлийн талаар төрөөс баримталж буй бодлого, аймгийн гэр бүлийн өнөөгийн байдал, гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, шилдэг, соёлч, үлгэр жишээч гэр бүлийн туршлага гэх мэт сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.