m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 06:51
80
Г.Сарангэрэлийн ялыг 1,2 жил болгожээ

Улсын Дээд Шүүх өнөөдөр хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан хоёр шатны шүүхээс нэг жил зургаан сарын ял сонсоод буй Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцээд дөнгөж саяхан шийдвэрээ гаргасан байна.

Тодруулбал Г.Сарангэрэлд оноосон ялыг дөрвөн сараар бууруулж, 1,2 жилийн ял оноох шийдвэрийг Дээд шүүхийн шүүгч нар гаргасан аж. Харин түүнтэй хамт хар тамхи татсан хэргээр хоригдоод байгаа н.Гэрэлд хоёр шатны шүүхээс оноогоод байсан 1,8 жилийн ялыг хэвээр үлдээжээ.

Г.Сарангэрэлд оноосон ялыг дөрвөн сараар бууруулж, 1,2 жилийн ял оноох шийдвэрийг Дээд шүүхийн шүүгч нар гаргасан байна.