m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 07:14
41
Нэгдсэн түрүүлэгч индикаторыг танилцууллаа

Монгол Улсын энэ сарын Нэгдсэн түрүүлэгч индикаторыг Үндэсний статистикийн хорооноос зарласан Монгол Улсын энэ III улирлын ДНБ болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүд, Монголбанкнаас гаргасан энэ оны III улирлын арилжааны банкуудын улирлын зээлийн тайлан, өнгөрсөн сарын мэдээллийг ашиглан шинэчлэн тооцоолсон байна.

Сангийн яамнаас нэгдсэн түрүүлэгч индикаторыг танилцууллаа

Үүнд, Монгол Улсын эдийн засаг 2011 оны арваннэгдүгээр сард мөчлөгийнхөө оргилд хүрч байсан бол Нэгдсэн түрүүлэгч индикатор нь түрүүлж 2011 оны наймдугаар сард оргилдоо хүрсэн. Түүнээс хойш буурсаар 2012 оны арванхоёрдугаар сард 99.31 нэгж болж ёроолын цэг болж эргээд энэ оны зургаадугаар сар хүртэл дараалан өсч 100.171 нэгж болсон ч сүүлийн дөрвөн сар дараалан буурч 99.9 нэгж болсон. Харин арваннэгдүгээр сарын Нэгдсэн түрүүлэгч индикатор 100.014 нэгж болж өмнөх сарынхаас 0.1 хувийн өсөлттэй гарсан гэж Сангийн яамнаас мэдээлэв. Энэхүү өсөлтөнд экспорт өмнөх сарынхаас 31.1 хувиар өссөн, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт 14.4 хувиар өссөн зэрэг макро эдийн засгийн эерэг нөлөөлөлүүд нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.

Дашрамд дурдахад, Нэгдсэн түрүүлэгч индикатор нь эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой.