m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 07:26
60
"Россия К" сувгаар "Монголын алтан хоолойтнууд" гарлаа

Оросын "Россия К" сувгаар Москвагийн Их театрт болсон "Монголын алтан хоолойтнууд" гала концертын тухай мэдээ гарлаа.

Их театрын түүхт тайзнаа Монголын алтан хоолойтнуудын гала концерт тавигдлаа. Энэ гала концерт нь Монгол-Оросын соёлын хамтын ажиллагааны хүрээнд тавигдаж буй юм.

Энэ концертод Монголын дуурийн шилдэг дуучид хүрэлцэн иржээ.
Өнгөрсөн жил Марийнскийн, Их театрын болон Михайловскийн театрын дуучид Монголд айлчлан тоглосон билээ. Харин энэ удаа монголчууд хариу айлчлан тоглолоо.
Концертын өмнө үзэгчид Монголын дуурь бүжгийн театрын түүхтэй дэлгэрэнгүй танилцах боломж олдов.

Гэрэл зургийн үзэсгэлэнд Монголын үндэсний "Чингис хаан", "Учиртай гурван толгой", "Атилла" дууриудын тоглолтын зураг тавигдсан байна.
Монголчууд Их Театрын тайзнаа «Руслан, Людмила хоёр», «Бундын хатан», «Турандот», «Шидэт лимбэ» зэрэг дуурийн арийг дуулсан юм.
Монголын дуурь бүжгийн театрын захирал Чулуунбатын Мөнхзул "Бид анхнаасаа сонгодог урлагийн хөтөлбөрийг оросын үзэгчдэд танилцуулах зорилго тавьсан" хэмээн ярьж байна.


Э.Амартүвшин "Би өмнө нь энэ театрын тайзнаа дуулж байгаагүй. Ийм боломж гарсанд тун их баярлаж байна.
Би өнөөдөр миний нэрийн хуудас болсон Риголеттогийн арийг дуулна" хэмээн тоглолтын өмнө ярьжээ.

http://tvkultura.ru/article/show/article_id/123383