m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 07:26
42
55.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалжээ

Засгийн газрын үнэт цаасны энэ сарын 26-ны өдрийн ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай 55.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжихаар нийтэд мэдээллэсэн. Үүнээс нийт 60.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас худалдан авах санал ирж, 55.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 15.957 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. 

55.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалжээ

Мөн өдрийн арилжаагаар Монголбанк нэг долоо хоногтой 34 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 239.5 тэрбум төгрөг болж байгаа юм.