m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 07:39
117
УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэд Тусгаар тогтнолын одон гардууллаа

Монгол Улсад Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны болон Улс тунхагласны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд нэр бүхий 10 хүнийг Тусгаар тогтнолын одонгоор шагналаа. Тусгаар Тогтнолын одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, МАН-ын ахмад гишүүн Д.Дамдинсүрэн, Ш.Галсан, мөн МАН-ын ахмад гишүүн Д.Цэвэлдорж, Шадар сайд асан Б.Шаравсамбуу, Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд асан Ц.Намсрай, Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга асан Б.Түмэнхишиг, Ардын Их хурлын депутат асан Я.Цэнджав, Соёлын тэргүүний ажилтан Н.Сумъяа, Дархан-Уул аймгийн 16 дугаар хорооны ахмад Л.Балган нарт тус тус гардуулсан юм.