m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 07:50
89
Алдарт бөмбөрчин Зак бонд Монголд ирнэ

Дэлхийн алдарт бөмбөрчин Зак Бонд энэ сарын 29-30-ний хооронд "Total music" төвийн урилгаар Монгол улсад хүрэлцэн ирэх гэнэ. Түүнийг ирэхтэй холбогдуулан энэ сарын 30-нд “UBS MUSIC” телевизийн студид бөмбөрийн клиник тоглолт, ток шоу зохион байгуулах юм байна. Иймд бөмбөр хөгжимд сонирхолтой залуус уг үйл ажиллагаанд оролцоход нээлттэй ажээ. Зак Бонд нь 20 гаруй жилийн туршлагатай, бүтээлийнхээ гарааг анх оркесторийн цохивор хөгжимчнөөс эхэлсэн байна. Тэрбээр дэлхийн 30 гаруй улсад бөмбөрийн сургалт, семинарыг амжилттай зохион байгуулж, өөрийн уран бүтээл, ур чадвараараа нэрд гарсан хөгжимчин юм. Өнөөдөр Зак Бонд нь "Disney" , "Universal Studio Inc", "Sea World Entertainment" зэрэг дэлхийн томоохон студиудэд төрөл бүрийн хөгжмийн уран бүтээл гарган ажилладаг бөгөөд "Tokyo Groove Night" шоуг 2009-2011 он хүртэл амжилттай зохион байгуулжээ.