m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 08:35
63
АНУ-ын 37 мужид эсэргүүцлийн жагсаал өрнөж байна

АНУ-ын Миссури мужийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн олон зуун иргэн жагсаж эхэлжээ.

Өнгөрөгч мягмар гаригт АНУ-ын Миссури мужийн шүүхээс 18 настай зэвсэглээгүй өнгөт арьст хүү Майкл Брауны аминд хүрсэн цагаан арьст цагдаа Даррен Уилсоныг буруугүй хэмээн үзсэн байна. Шүүхийн бүрэлдэхүүнд орсон сайн дурын 12 тангарагтан түүнийг буруугүй хэмээжээ. Тангарагтны бүрэлдэхүүнд нийт 12 гишүүн байсан ба үүнд цагаан арьст-ес, өнгөт арьстай-гурав иргэн байсан аж. 

Тус өдөр хэсэг иргэд шүүхийн гадаа хариуг хүлээж байсан ба орой нь олон зуун иргэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн түрэмгийлэн үймээн турхирч  цагдаа нар луу чулуу шидэн машины цонхыг хагалж, галд шатаажээ. Жагсагчид "Шударга ёс байх бол энх тайван ч үгүй" хэмээн орилж байсан бөгөөд хожим нь буудалцаан, үймээн самуун, дээрмийн шинжтэй болж өнгөрсөн байна. Цагдаа нар байдлыг намжаахын тулд нулимс асгаруулагч хий ашиглан 80 идэвхтэнг баривчилсан байна.

Мягмар гаригт Миссури мужийн захирагч Жей Никсон Фергюсон хот руу нэмэлт цагдаагийн бий бүрэлдэхүүн илгээсэн бөгөөд одоогийн байдлаар хотод байдал тогтворжиж нийт 2.2 мянган цэргийн албан хаагчид хотод ажиллаж байгаа аж.

Үүний зэрэгцээ эсэргүүцлийн жагсаал Нью-Йорк, Чикаго, Филадельфи, Бостон, Атлант, Лос-Анжелес, Сан-Франциско болон бусад АНУ-ын хотуудад хүчээ аваад байгаа юм. Эсэргүүцлийн жагсаал АНУ-ын нийт 50 мужийн 37 мужийг хамраад байгаа ажээ.