m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 08:55
40
Хөрөнгийн биржийн арилжаагаар 604.2 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 26-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 93.910 ширхэг хувьцаа арилжигдаж, 604.250.760  төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 

Энэ өдөр “А” самбарт 11 компанийн  4.396 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3.467.840 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. Харин “Б” самбарт зургаан компанийн нийт 1.514 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2.382.920 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Хөрөнгийн биржийн арилжаагаар 604.2 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ

Энэ өдрийн  багцын арилжаагаар "Мон-Ит Булигаар" компанийн нийт 88.000 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 598.400.000  төгрөгийн гүйлгээ хийгдсэн аж.

ТОП-20 индекс 14,936.52  нэгж буюу 0.17 хувиар өссөн  үзүүлэлттэй байна.