m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 09:49
52
Гурван залуугийн амь нас хохирсон хэргийг шүүхэд шилжүүллээ

Өнгөрөгч есдүгээр сарын 7-ны өдөр “Бо Бэ” констракшн ХХК-ны туслах ажилтнууд болох Г.Очирбат, Б.Алтан-Очир, А.Одсүрэн нар Хан-уул дүүргийн  гуравдугаар хороо River Stone-2 барилгын 26А блокын 10 давхарт дүүжин шат буюу люлькан дээр барилгын гадна заслын ажил гүйцэтгэж байхдаа дүүжин шатны бэхэлгээ тасарч өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг гарсан билээ. 

Барилгын аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий этгээд болох “Бо Бэ” констракшн ХХК-ны захирал Б.Болдбаатар нь “Аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас  гурван хүний амь нас хохирсон эрүүгийн хэрэг үүсгэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн  нэгдүгээр хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд энэ сарын 24-ний өдөр шилжүүлсэн байна.