m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 09:57
56
Хүмүүжигчид өрх толгойлсон эмэгтэйд тусаллаа

ШШГЕГ-ын харьяа Хэнтий аймаг дахь Хорих 419 дүгээр ангийн хүмүүжигчид тус аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн харьяат амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой Ц.Эрдэнэжаргал гэх 3-17 насны зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүлэх санаачлага гаргажээ. Уг санаачлагыг тус ангиас дэмжиж хандив, тусламжийн цогц арга хэмжээг газар дээр нь үзүүлсэн байна.

Хүмүүжигчид хүүхдүүдэд өөрсдийн гараар хийсэн дулаан гутал, хувцас, болон хийсэн ширээ, сандал, хүнс зэргийг бэлэглэжээ. 

Гэрийн буйрийг сэлгэн тэгш газар дээр дахин барьж хүмүүжигчид өөрсдийн гараар шинээр хийсэн нүүрсний болон гэрийн үүдний амбаар, 00 зэргийг барьж, гэрийнх нь дотуур, гадуур цагаан бүрээс, гэрийн хөшиг, хивс, шалны хулдаас зэргийг шинэчилж, 320000 төгрөгийн үнэ бүхий түлшний хэмнэлттэй шинэ зуух тавьж өгчээ. 

Тус хорих ангийн нийгмийн ажил, сэтгэл зүйн албаны хамт олон тусламжийн үйлсд нэгдэхийг албан байгууллага, иргэдэд уриалан холбогдох албаныхантай хамтран тус айлын газрыг гэрчилгээтэй болгож, Хэрлэн сумын  дөрөвдүгээр багийн  долдугаар цэцэрлэгт  хоёр хүүхдийг нь хамруулж өгчээ.

Өрх толгойлсон Ц.Эрдэнэжаргал нь элэгний хорт хавдараар өвчилсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлсон нийгмийн эмзэг бүлэгт багтдаг аж.

Хүмүүжигчид ажил хийж авсан цалингаасаа дээрх зүйлсийг авч тусламж үзүүлсэн юм. Мөн тэд энэхүү зохион байгуулсан үйл ажиллагаагаа дамжуулан нийгэмд тустай үйл бүтээж, зөв хүн болон төлөвшиж байгаагаа харуулахыг хүсчээ.