m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 12:22
36
Сонгогчдодоо ээлтэй иргэдийн хурлын төлөөлөгч

Орон нутгийн зургаа дахь удаагийн сонгуулиар төлөөлөгчөөр сонгогдсон, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч П.Нөхөрлөлбаяр сонгогчидтойгоо ойр дотно ажиллаж зарим айл өрхөд дэмжлэг үзүүлдэг, тойргийнхоо нутаг дэвсгэрийг харьяалсан багийн иргэдийн дунд уралдаан тэмцээн байгуулдаг уламжлал тогтоожээ.

Сонгогчдодоо ээлтэй П.Нөхөрлөлбаяр төлөөлөгч саяхан Булган сумын хоёрдугаар багийн хоёр өрхөд тус бүр нэг машин түлээ буулган өгч баярлууллаа. Өрх толгойлсон эмэгтэйн тэдгээр айл олон хүүхэдтэй, эрхэлсэн ажил, өрхийн орлогогүй, гаднаа түлээгүй болж хүнд нөхцөлд аж төрдөг тул тийнхүү тусалсан байна. Мөн ноднин тийм аж байдалтай хоёр өрхөд дэмжлэг үзүүлжээ. Энэ жишгээр бусад зарим төлөөлөгч сонгогчидтойгоо ажиллаж, ядарсан заримд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг нь иргэдийн талархлыг хүлээж байна.