m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 12:24
73
Зэрлэг гахай агнагчдад нөхөн төлбөр, торгууль ногдуулав

Аймгийн цагдаагийн газар улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Хяналт-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг орон нутагтаа эрчимтэй өрнүүлж байна.
Энэ ажлын явцад Тэшиг суманд ажилласан хяналт шалгалтын хэсэг хууль бусаар зөвшөөрөлгүй зэрлэг гахай агнасан иргэн Э, О нарын үйлдлийг илрүүлэн мэргэжлийн байгууллагад шилжүүллээ. Тэдэнд “Амьтны тухай” хуулийн дагуу 1,4 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьж, 384 мянган төгрөгийн торгууль ногдуулан тус сумын орон нутгийн төсөвт төвлөрүүллээ хэмээн эдийн засгийн албаны төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Ганболд мэдээлэв.