m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 12:49
57
Хурд хамтлаг "Нарлаг диваажин" төслөө өнөөдрөөс эхлүүлнэ

Эх орон, ээж аав, элгэн түмнээ магтан дуулсан олон гайхалтай бүтээлүүд нь Монгол туургатан даяар хит болон эгшиглэсээр байгаа “Хурд” хамтлаг сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ танилцуулж эхэллээ. Сүүлийн жилүүдэд "Хурд" хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлсэнээс эхний ээлжинд найман дууг сонгон авч “ETV” телевизийн хамт олонтой хамтран, шинэ уран бүтээлүүдээ танилцуулах "Нарлаг диваажин" төслийг сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд өнөөдрөөс эхлэн ирэх сарын 15-ныг хүртэл эхний найман дууг цувралаар бэлтгэн “ETV” телевизээр гаргах аж. Түүнчлэн уг төслийн онлайн түгээгчээр Urlag.mn сайт ажиллаж, долоо хоног бүр сонсогч фенүүдэд нь хүргэх юм байна. Ийнхүү "Нарлаг диваажин" төслийг эхлүүлсэнээрээ урлагийн төлөө хүчин зүтгэж яваа уран бүтээлчиддээ хандан хуучин зүйлээ малтах биш ард түмнийг ухааруулсан, соён гэгээрүүлсэн бүтээл туурвиж "Шинэ уран бүтээл хийцгээе" хэмээн 20 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ түмэн олондоо хүргэсэн алтан хамтлагийн зүгээс уриалж байгаа гэнэ.